БХБ-ын сайд Х.БАДЕЛХАН Ахмадын баярын мэндчилгээ дэвшүүллээ

2019 оны 10 сарын 02

Монгол Улсын бүтээн байгуулалт, хөгжлийн салбарын буурал түүхийг босголцож, шинэ залуу үеийнхээ үлгэр жишээ, хүндлэл нь болсон Барилгын салбарын нийт ахмадууд та бүхэндээ Олон Улсын ахмадын баярын мэндийг хүргэе.  Улс эх орны түүхэн цаг үеүдийн зорилт, бүтээн байгуулалтад үе үеийн ахмад барилгачдын оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй юм.  Улс орны өнгө төрх, хөгжил цэцэглэлтийг баригдсан барилга байгууламжаар шинждэг билээ. 

Энэхүү хөгжил цэцэглэлтийг та бүхэнгүйгээр төсөөлөх аргагүй. Та бүхний алдар гавъяа хэзээ ч мартагдахааргүй үнэ цэнэтэй хэвээр байх болно. 

Бүх ахмадууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608764
0 эможи

Зочин
2019-10-02 23:19
Зочин
2019-10-02 13:01
keyboard_arrow_up