БНХАУ-ын 41 иргэнийг албадан гаргаж, 102 иргэний оршин суух зөвшөөрлийг цуцаллаа

2019 оны 10 сарын 02

Arslan.mn

Гадаадын иргэн, харьяатын газраас хөдөө, орон нутагт уул уурхай, барилга, малын гаралтай түүхий эд, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтанд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 224 аж ахуй нэгж, байгууллагын 33 улсын нийт 4027 гадаадын иргэн хамрагдсан байна.

Шалгалтаар ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 41 иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 сая 700 мянган төгрөгийн торгууль оногдуулжээ.

Мөн бүртгэлийн болон оршин суух үнэмлэхээ биедээ авч явах журам зөрчсөн, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн БНХАУ-ын 29 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 2 сая 980 мянган төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна

Түүнчлэн мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Архангай аймгийн “Найруулга” ХХК-нд “Бодонч анар констракшн” ХХК, Өвөрхангай аймгийн “Өв эко мийт” ХХК-нд “Энх Эрдэнэ Мөнх” ХХК, “Бажуалун” ХХК, “Эйч Кэ Би” ХХК дээр НХХЯ-ны харьяа ХХҮЕГ-аас зам, барилгын чиглэлээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан боловч, мах боловсруулах үйлдвэрт зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 102 иргэний зөрчлийг илрүүлж, оршин суух зөвшөөрлийг нь цуцлан хүчингүй болгож Монгол Улсаас гаргасан байна.

Эх сурвалж: ГИХГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
608754
48 эможи

Зочин
2019-10-09 11:18
Хятадуудыг бүгдийг нь гарга .Махны үнийг эд нар атгаж бгаа аяндаа үнэ нь буугаад ирнэ .Гадагшаа мах экспортлохоо болих хэрэгтэй. Мах сүүгээ эрүүл болгож дотоодын хэрэгцээгээ гүйцэт хангаж байж гадагшаа гаргавал таарна.
Иргэн
2019-10-04 16:30
Маш сайн ажиллаж байна өшөө сайн ажиллах хэрэгтэй! Хятадуудад зөвшөөрөл өгөөд байгаа оруулж ирээд байгаа луйварчдад мөн хариуцлага тооцох ёстой! Эх орноо бид л хайрлаж хамгаалах ёстой шүү! Амжилт хүсье
Зочин
2019-10-03 22:07
Маш зөв. Бүх аймгуудыг, сумуудыг шалгаж, хужаа нарыг хөөж гаргах хэрэгтэй.
Зочин
2019-10-03 22:05
Маш зөв. Бүх аймгуудыг, сумуудыг шалгаж, хятадуудыг хөөж гаргах хэрэгтэй.
Зочин
2019-10-03 17:03
Маш зөв өшөа олон хужааг гарга . Бүх аймагт байгаа махны үйлдвэрийг шхлга
Зочин
2019-10-02 23:18
Зочин
2019-10-02 22:12
OK. Мах бөөндөж байгаа хятадуудыг бүгдийг нь гаргах хэрэгтэй.. Бас хятадын хамааралтай махны үйлдвэрүүдийг хаах хэрэгтэй
зочин
2019-10-02 17:33
сайн байна. ингээд шалгаад ажиллаад эх орондоо эзнийёсоор хандаад байвал гадныхан ингэж даврахгүй шүү дээ. хэтэрхий задгай ажлаа хийхгүй байх ни хүний өлөн нүдний олз болно шүү дээ
Зочин
2019-10-02 12:59
сайн байна.
Зочин
2019-10-02 12:40
Өв эко миит махны компани махны үнэ их өсгөж байгаа компани даа хятадуудтай ниилж
цэцэг
2019-10-02 11:47
нийгмийн эрүүл мэндийн талаар мэдээллийг олон нийтэд өгнө үү. Одоогийн дээд албан тушаалтангууд өөрсдөө эрүүл мэнддээ хэр анхаарч урьдчилан сэргийлдэг юм бол. Эмнэлэг барина гэх юм энэ олон эмнэлэг барисаар байтал ард түмний эрүүл мэнд ялангуяа хүүхэд залуучуудын минь эрүүл мэнд маш их хохирч байна. Эрүүл мэндээ анхаардаггүй, урьдчилан сэргийлэх арга барилд суугаагүй, эмийн замбараагүй хэрэглээ, эмийн талаарх реклам хэрээс хэтэрч байна. Эрх мэдэлтэнгүүд дээд албан тушаалтангууд өөрсдөө эрүүл мэндээ хамгаалдаг түүндээ үр дүн гарсан бол энэ нийгмийн эрүүл мэнд гэдэг ойлголтыг сэргээх цаг болсон. Эмнэлэг бүрт нийгмийн эрүүл мэндийн ажилтан гэдэг орон тоог бодитой болгож, энэ мэргэжлээр ажиллаж байгаа хүмүүсийг чадавхжуулах хэрэгтэй байна. Энэ талаар мэдээлэл олж иргэдийг мэдээллээр хангана уу. Иргэд эмчид үзүүлж эм авч уухаас өөр мэдлэг алга. Үндэсний хөтөлбөрт тавигдаж байгаа мөнгө санхүү тухайн эмнэлгийн бусад үйл ажиллагаанд зарцуулагдаадл өнгөрч байна. аймаг бүрийн ЭМГазарт Нийгмийн эрүүл мэндийн дарга гэж байгаа шиг сум бүрт Нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч дарга гэж байлгамаар юм. Энэ асуудлыг сэтгүүлч та нар л шийдэж энэ нийгмийн эрүүл мэнд ямар ач холбогдолтойг төрийн өндөрлөгүүдэд ойлгуулна гэж бодож байна.
зочин
2019-10-02 11:33
Үнэтэй орон сууцаар явж хятадуудыг шалгана уу хар мянган юмнууд л байцгаах юм.
keyboard_arrow_up