ШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: Хууль зөрчсөн бар, ресторан, саун массажны газруудад арга хэмжээ авлаа

2019 оны 9 сарын 29

ЦЕГ-ын Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас дүүргүүдэд тогтмол хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн шөнийн хяналт, шалгалтаар манай сурвалжлах баг хамт явж "Улаанбаатарын шөнө"-ийн амьдралыг сурвалжиллаа. Нийслэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтсээс шөнийн хяналт шалгалтыг тасралтгүй явуулж байна. 

САУН, МАССАЖНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ НЭРЭЭР БИЕЭ ҮНЭЛЖ БАЙСАН ГАЗРУУДЫГ ШАЛГАЖ БАЙНА

Arslan.mn

Шалгалтаар Баянгол дүүргийн 5, 15 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг саун, массажны газруудад үйлчилгээний ажилчид нь биеэ үнэлдэг болохыг тогтоож, материалжуулан шалгаж байна. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 39 дүгээр байрны өргөтгөл, Баянгол дүүргийн “Хаш чулуун” саун, “Нобел” саун, “Кровн” баар, “Боржигон” зэрэг газруудад хууль бусаар мөрийтэй тоглоом тоглуулж байсныг илрүүлэн шалгаж арга хэмжээ аван ажиллаа.

Arslan.mn

Мөн Баянгол дүүргийн “Sea”, “Love”, “Sweat day”, Чингэлтэй дүүргийн “Tiger”, Сонгинохайрхан дүүргийн “Баян-Уул” баар, ресторан 21 насанд хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаагаар үйлчилсэн, Баянгол дүүргийн “Гэгээ” кароаке /хуучнаар “Тааз” төв/, Баянзүрх дүүргийн “Жулиа” төв нь хууль бусаар архи, согтууруулах ундаа худалдсан, Баянзүрх дүүргийн “Ди Эс” караоке, Сүхбаатар дүүргийн “New York” ресторан тусгай зөвшөөрөлгүй архи согтууруулах ундаагаар үйлчилсэн, Баянзүрх дүүргийн “Дэлгэрэх”, “Даймонт” зочид буудал, “BG” дэн буудал тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, Сүхбаатар дүүргийн “Муливена”, “Irish” паб, “Алтан гадас” ресторан, Баянгол дүүргийн “Game arena”, “AIM”, “Battle Arena”, Сүхбаатар дүүргийн “Хэкс”, “МБ”, “Хавк арена” цахим тоглоомын газрууд цагийн хуваарь хэтрүүлсэн зэрэг зөрчлүүд илэрч арга хэмжээ хуулийн дагуу арга хэмжээ тооцлоо. 

Arslan.mn

Цаашид цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалтыг тасралтгүй зохион байгуулах ба зөрчил гаргасан аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах, үйл ажиллагааг зогсоох зэрэг саналуудыг холбогдох байгууллагад хүргүүлэх болно. Иргэд та бүхэн хууль тогтоомж зөрчин үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж байгууллагын талаарх мэдээ, мэдээллийг Цагдаагийн байгууллагын 102, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 1800-1102 дугаарын утсанд өгч хамтран ажиллана уу. Мэдээллийг нууцлалыг чанд хадгална хэмээн НЦУГ-аас мэдээллээ. 

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАР

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
2
608638
9 эможи

bb
2019-09-30 00:56
julia metiin darkhlagdsan gazruudiig shalgasand talarhaya. Gehdee shalgaltiin yavtsdaa zugeer hel gui ajillafag gazruud ruugaa orj daramtlahgui baival sain baina
Amar
2019-09-29 20:05
Сонгино хайрхан дүүргийн 16-р хорооны Мустанг болон Ранда баар шөнийн 20-05 цагаар дуу өндрөгчөөр согтуу хүмүүсийг маш чангаар өрсөлдүүлэн дуулуулж тэр хавид оршин суугчдыг шөнө унтуулахаа больлоо. Энэ талаар хорооны цагдаад хэлэхээриргэдийи үгийг тоохгүй баарыг өмөөрөх төлөвтэй үг ярих юм. Шалгаж арга хэмжээ авч болдоггүй юм уу
Зөрчлийн хууль
2019-09-29 15:44
Зөрчлийн хуулиар 50.0 мян торгоод явуулна. Эзэд нь Цагдаагийн Хурандаа нар
keyboard_arrow_up