Дундговь аймгийн Прокурорын газар “Хууль тогтоомж сурталчлах” өдөрлөгт оролцлоо

2019 оны 9 сарын 27

Arslan.mn

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Дундговь аймгийн засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсээс зохион байгуулсан “Хууль тогтоомж сурталчлах” өдөрлөгт Дундговь аймгийн Прокурорын газар оролцлоо.

Өдөрлөгийн хүрээнд Хулд, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Адаацаг сумд ажиллан прокурорын байгууллагын үйл ажиллагааг ард иргэд, олон нийтэд сурталчилж, иргэд, байгууллагаас прокурорын байгууллагад өргөдөл, гомдол, хүсэлт хэрхэн гаргах, орон нутгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар сургалт зохион байгуулсан байна.

Мөн сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг шалгаж, хангалтгүй ажилласан зөвлөлд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаа сайжруулах” талаар прокурорын мэдэгдлийг хүргүүлэхээр болжээ. Цаашид тус аймгийн Прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд аж ахуйн нэгж, байгууллагын хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах зэргээр орон нутагт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг  авч ажиллаж байна.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608618
0 эможи

Зочин
2019-09-29 01:26
Зочин
2019-09-27 18:23
Зочин
2019-09-27 15:31
keyboard_arrow_up