Бусдын биеийг үнэлүүлдэг, дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг 35 этгээдийг илрүүлжээ

2019 оны 9 сарын 26

Arslan.mn

Бусдын биеийг үнэлүүлдэг, дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг 35 этгээдийг илрүүлжээ.

Тодруулбал, “Бүлэг-2” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид хамтран Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тодорхой цэгүүдэд зохион байгуулалттай бусдын биеийг үнэлүүлдэг, биеэ үнэлдэг, тээврийн хэрэгслээр үйлчилдэг болон дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.

Дээрх 18-45 насны 35 этгээдүүдэд шалгалтын ажиллагаа явуулж дээрэмдэх гурав, танхайрах нэг гэмт хэрэг, эрэн сурвалжлагдаж байсан гурван этгээдийг олж тогтоон ажиллалаа.

Уг иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашид дахин гэмт хэрэг, зөрчил үйлдүүлэхгүй байх чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс ухуулга, нөлөөллийн болон холбогдох хууль эрхзүйн сургалтыг зохион байгуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4
608568
10 эможи

Иргэн
2019-09-28 05:02
Цагдаа илрүүлсэн л юм бол нүүр царай нэр усыг нь ил болгооч ард түмэн таньж авах наад эргүүнүүд чинь өөрснөө жигшинэ биз дээ
keyboard_arrow_up