Алдаатай НӨАТ-ын баримтуудаа засаж оруулснаар буцаан олголт авна

2019 оны 9 сарын 25

Arslan.mn

И-баримтын үнийн дүн зөрүүтэй, ААН илгээгээгүй төлөв засагдахгүй бол 1800-1288 утсанд хандах боломжтой

НӨАТ-ын тухай хуулийн дагуу  аж ахуй нэгж, байгууллага 72 цагийн дотор  иргэдийн худалдан авалт хийсэн баримтын мэдээллийг Таьварын ерөнхий газарт мэдээлэх үүрэгтэй. Гурав хоногийн  хугацаанд мэдээллийг явуулаагүйгээс иргэний бүртгүүлсэн баримт ААН илгээгээгүй гэсэн тэмдэглэгээтэй гарч ирдэг байна. Хэрэв  таны бүртгүүлсэн баримт ААН илгээгүй, үнийн зөрүүтэй зэрэг төлөвтэй байгаа бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Баримтаа QR кодоор бүртгүүлсэн тохиолдолд ААН илгээгээгүй гэж гарч ирсэн бол таны үйлчлүүлсэн байгууллага баримтын мэдээллийг илгээгээгүй байна гэсэн үг. Ийм тохиолдолд та системээсээ бүртгүүлсэн баримтаа устгаад дахин бүртгүүлнэ. Харин  сугалааны дугаарыг гараар шивж оруулсан тохиолдолд ААН илгээгүй гэсэн төлөвтэй байвал та үнийн дүнг алдаатай шивсэн байгааг илтгэнэ.

Үнийн дүн зөрүүтэй гэсэн төлөв хоёр тохиолдолд үүсдэг. Тодруулбал, худалдан авалт хийсэн болон үйлчилгээний дүнг ААН, байгууллага буруу илгээснээс болно. Мөн иргэн та үнийн дүнгийн аравт нэгжийг буруу оруулснаас мөн шалтгаална.

ТЕГ-ын татварын улсын байцаагч Н.Жаргалцэцэг “Татвар төлөгч талаасаа буюу бизнес эрхлэгч хувь хүн хуулийн этгээд нэгдсэн систем рүү баримтаа илгээхэд буруу явуулснаас үүссэн алдааг тухай бүрд нь засварлаж байгаа. Ийм тохиолдолд үнийн дүн зөрүүтэй гэдэг мэдээлэл 1-2 хоногийн дараа засварлагдан илгээгдэж байгаа” гэв.

Алдаатай баримтуудаа засаж оруулснаар буцаан олголт олгогдоно. Харин эмнэлэг, боловсрол, олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ авахад НӨАТ-ын хувь орохгүй.Тэр дундаа олон улсын нислэг үйлдэж байгааг гадаад болон дотоодын агаарын тээвэрт худалдаа, хоол, ундаагаар үйлчилсэн үйлчилгээ НӨАТ-аас чөлөөлөгддөг байна. Түүнчлэн борлуулалтын орлого нь 50 сая хүрээгүй үйлчилгээний байгууллага зөвхөн сугалааны баримт олгох юм байна.

Эх сурвалж: eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
608529
3 эможи

Зочин
2019-09-27 10:28
нн
зочин
2019-09-26 12:31
наад сугалаагаа болиод буцаан олголт дээрээ мөнгөө нэмээчээ
ИРГЭН
2019-09-26 09:28
ӨМНӨХ ПРОГРАМААР ХУВЬ ХҮН АЛДААГАА ЗАСАЖ БОЛДОГ БАЙСАН ШИНЭ ПРОГ ААР БОЛОХГҮЙ БОЛЖЭЭ
Зочин
2019-09-26 01:51
Зочин
2019-09-25 19:21
keyboard_arrow_up