“Алтай таван богд“-д сураггүй болсон АНУ-ын иргэнийг эрэн хайх ажлыг үргэлжлүүлж байна

2019 оны 9 сарын 25

Arslan.mn

Энэ сарын 18-ны өдөр АНУ-ын харьяат иргэн /40 настай, эрэгтэй/ “Алтай таван богд” ууланд авиралт хийхээр яваад сураггүй алга болcон талаар бид өмнө мэдээлсэн билээ.

Тодруулбал, Аялал жуулчлалын “Алтай тоур” ХХК-ийн ажилтан 2019.09.21-ний өдрийн 22:11 цагт тухайн жуулчин 2019.09.20-ны өдөр уулнаас буцаж ирэх байсан боловч одоогоор ирээгүй байгаа тухай аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн есөн алба хаагч, нэг автомашинтайгаар өчигдөр /2019.09.24/ өдрийн 09:00 цагаас “Бест камп” хамгаалалтын цэг гэдэг газраас “Байгаль орчны хамгаалалтын пост” гэдэг газар хүртэл 18 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон байна. Харин өнөөдөр /2019.09.25/ эрлийн баг Алтай Таванбогдод эрлийн ажиллагааг явганаар үргэлжлүүлж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608508
0 эможи

Зочин
2019-09-26 01:53
Зочин
2019-09-25 14:19
keyboard_arrow_up