ОУХМ, цагдаагийн дэд ахлагч Т.Тулга “Токио-2020“ олимпийн анхны эрхийг авчирлаа

2019 оны 9 сарын 25

Arslan.mn

"Хүч" спорт хорооны тамирчин цагдаагийн дэд ахлагч Т.Тулга Нур-Султаны Дэлхийн аврага шалгаруулэх тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд  2018 оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт Германы Александр Семисоровтой хийж 8:0-ээр яллаа. Ийнхүү Т.Тулга Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” зуны олимпийн их наадмын анхны эрхийг авчирч байна.

Өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, Тахтийн цом ОУТ-ий алт, Мадридын Гранпригийн хүрэл, Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий мөнгө, хүрэл, “Монголиа Опен” ОУТ-ий хүрэл, Роман Дмитриев, Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий аварга, 2019 оны Монгол Улсын аварга, ОУХМ Төмөр-Очирын Тулга Нур-Султаны ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ийнхүү шагналт тавдугаар байрт орлоо.

Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл, Азийн наадмын алт, мөнгөн медальт, Азийн хошой аварга Энэтхэгийн алдарт бөх Бажранг Пуньятай хүч үзсэн юм. Өнгөрсөн жил Будапештийн дэлхийн аваргад анх удаа зодоглохдоо шөвгийн наймд түүнд 3:5-аар ялагдаж байсан бол энэ удаа 7:8-аар дийлдлээ. Барилдааныг 6:2-оор хошуучилж яваад зургаан оноо дараалан алдаж ялагдав. Өдгөө 21 настай түүнд дэлхийн медаль тун ойрхон байлаа.

“Токио-2020” олимпийн наадмын эрхээ авсан, цагдаагийн дэд ахлагч Т.Тулгадаа спортын өндөр амжилт хүсэж байна.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608500
0 эможи

Зочин
2019-09-26 01:50
Зочин
2019-09-25 13:27
keyboard_arrow_up