Цэвэр усыг тоолуургүйгээр ашигласан зөрчил илрүүллээ

2019 оны 9 сарын 24

Arslan.mn

МХЕГ-ын даргын баталсан 01/69 тоот удирдамжийн дагуу уул уурхай, ашигт малтмал, байгалийн нөөц олборлолт, хүн амын унд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтын гүний усыг их хэмжээгээр олборлон ашиглаж буй уул уурхайн 23 аж ахуйн нэгж, 9 баяжуулах үйлдвэрийг хамруулан, цэвэр ус олборлон ашиглаж буй аж ахуйн нэгжүүдийн ус олборлох, ашиглах тусгай зөвшөөрөл, баримт бичгийг хянан үзэх, усны хэрэглээг бүрэн тоолууржуулсан эсэх, төлбөр тооцоог гүйцэтгэж буй хэмжих хэрэгслийг улсын баталгаажуулалтад хамруулж хэмжлийн нэгдмэл байдлыг хангасан эсэх, усны тоолуурын хэмжилзүйн үзүүлэлт, суурилуулалт, чанар байдал нь холбогдох стандартад нийцсэн эсэхэд хяналт шалгалт хийж ажиллалаа.

Шалгалтаар уул уурхайн аж ахуйн нэгжийн 46 гүний худаг, худгийн шугамд суурилуулсан 35ш тоолуурыг хамруулсан ба шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж нь өөрийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа цэвэр усны хэрэглээг бүрэн тоолууржуулаагүй, цэвэр усыг тоолуургүйгээр ашигласан, суурилуулсан тоолуур нь техникийн болон ашиглалтын шаардлага хангахгүй, байгууллагын дотоодын хяналт хангалтгүй зөрчил илэрсэн 4 аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ тооцож, зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага хүргүүлэн, биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608472
0 эможи

Зочин
2019-09-25 03:09
Зочин
2019-09-24 18:40
сонирхолтой
keyboard_arrow_up