ФОТО: “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” форум болж байна
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo-2019” үзэсгэлэн есдүгээр сарын 27-ноос 29-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болно. Үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор 13 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулна.
“ICT-Expo-2019” Үзэсгэлэнгийн хүрээнд мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийн асуудлыг хэлэлцэх “DIGITAL DEVOLEPMENT” форумыг өнөөдөр “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд зохион байгуулж байна. Тус форумд техник технологи нэвтрүүлэгч, хэрэгжүүлэгч дотоодын болон олон улсын байгууллагууд оролцож илтгэл тавьж хэлэлцүүлж байна.
ф