Дарханы замд олон хүн амь насаараа хохироод байхад Ерөнхий сайд юу ч дуугарахгүй байна гэв
Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт 3 аймгийн залуучуудын холбоодоос Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд "Дархан чиглэл рүү зорчих түр замын нөхцөл байдал хүндрэлтэй байгаагаас гадна шинэ зам тавих ажлын санхүүжилт бүрэн эсэх, гэрээ хийгдсэн эсэх нь одоо хүртэл тодорхойгүй байна. Харин холбогдох албаныхан зам засварын ажил 30-40 хувьтай явагдаж байгаа гэдэг бодит бус мэдээлэл өгч байгаад бухимдаж байгаа" гэдгээ ийнхүү илэрхийлэв.
Дарханы замд энэ оны эхний хагаст 300 гаруй хүн амь нас эрсэдсэн, 200 гаруй гэмт хэрэг гарсан, эрүүгийн 57 гэмт хэрэг шалгагдаж байна. Ийм хүнд байдалтай байхад яагаад Ерөнхий сайд юу ч дуугарахгүй байна. Өчнөөн хүн эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохироод байхад ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан хариуцлага хүлээх асуудлыг ярихгүй байна гэдгээ мөн хэллээ.
Мөн хэвлэлийн хурлын үеэр Дархан чиглэлийн замд ямар хүндрэл бэрхшээл гарч байгааг цахим орчинд нийтэлж үзэл бодлоо илэрхийлэхэд иргэдийг уриалж байгаагаа илэрхийллээ. “Дарханы зам засвар, иргэдийн хяналт” гэх цахим хуудас ажиллуулан иргэдэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, зорчсон тэмдэглэлүүдийг хүлээн авч нийтлэх аж.
ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ: