Хөшигийн хөндийн хурдны замд анхны осол бүртгэгджээ
2019 оны 9 сарын 24
Энэ сарын 22-ны өдрийн 19.00 цагийн орчимд Тоёото маркийн автомашин хурдны замын хашлага мөргөсөн осол гаржээ. Хэргийн газарт үзлэг хийхэд машины баруун хойд талын дугуйны резин хуурч салсан нь ослын шалтгаан болсон байж болзошгүй аж.
Жолоочийн хэлж байгаагаар наймдугаар сард шинэ дугуй худалдаж авч хуучин дугуйнуудаа сольсон. Ингэхдээ Өгөөмөр захаас хувь хүнээс авсан гэжээ. Иймд чанарын баталгаагүй дугуйг хувь хүнээс худалдаж авахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж буй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
608445
1 эможи
Зочин
2019-09-25 03:07
Зочин
2019-09-24 11:36
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс