Өвөрхангай аймгийн Бүрд сум ШИНЭ СОЁЛЫН төвтэй боллоо
2019 оны 9 сарын 23
Өвөрхангай аймгийн Бүрд сум 250 суудалтай соёлын төвтэй боллоо. Бүрд суманд 1956 онд баригдсан соёлын төв 63 жилийн турш ашиглагдаж байсан. Гэвч олон жилийн хугацаанд хуучирч муудаж, зай багтаамжгүй болж, иргэдэд үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөл муу болсон.
Тиймээс БСШУСЯ-ны захиалгаар 2018 оноос шинэ соёлын төвтэй болох төсөл хэрэгжиж, Барилгын хөгжлийн төв хяналт хийж байнгын ашиглалтад өглөө. Бүрд сумын шинэ соёлын төв нь орчин үеийн стандартад нийцсэн тайз, дуу чимээ тусгаарлах аккустик хавтан бүхий доторлогоотой ханатай. Үзвэрийн танхим, бүжгийн заал, номын сан зэргээс бүрдэх юм байна
Эх сурвалж: БХТ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
608401
1 эможи
Зочин
2019-09-23 23:06
Зочин
2019-09-23 14:03
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс