Э.Бат-Үүл энэ бол үнэхээр харамсалтай мэдээ
Нийслэлийн Засаг дарга, "Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд зам тээврийн осолд болон харамсалтай байдлаар нийт 16 хүн нас барсан байна. Энэ бол үнэхээр харамсалтай мэдээ.
Иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хангах талаар олон дүрэм журам нийслэлд мөрдөгдөж байгаа ч үүнийг хэрэгжүүлэх нь маш цөөн байгаа нь ажиглагдаж байна. Зарим иргэдийн хууль, дүрмээ биелүүлдэггүй, дур зоргоороо авирлах, хэт хувиа хичээсэн үзлээс болж осол эндэгдэл, халдварт өвчин гарч байна. Тиймээс өнгөрсөн өдрүүдэд гаргасан гэмт хэрэг, зөрчилд дүгнэлт хийж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хэрхэн арга хэмжээ авах тухай тодорхой саналуудыг холбогдох байгуулагуудаас хамтран боловсруулж танилцуулах шаардлагатай" гэлээ.
Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг бүх шатанд зохион байгуулж, инженерийн хангамжийн байгууллагуудыг ажлын уялдаа холбоогоо сайжруулан ажиллахыг үүрэг болголоо.