Б.Амархүү гэнэн, цайлган гэв үү
ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, СТА Б.Амархүү өнгөрөгч долоо хоногт буюу энэ сарын 19-20-нд шилжих шөнө хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байх үедээ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан.
Тэрбээр гэрийнхээ гаднах автомашины зогсоолд өөрийн эзэмшлийнавтомашин дотроо байсан тухай мэдээлэл бий. Б.Амархүүг шүүхээс нэг сарынхугацаатай саатуулах шийдвэр гаргаад байгаа.
Эрүүгийн хуулийн 20.7 зүйлийн 1-т “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисы гхэрэглэх орон байраархангасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хориндолоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таванжил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жилхүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Тэгэхээр нэг сарын дараа Б.Аамрхүүд ямар шийтгэл ногдуулах бол гэдэг нь олны анхаарлыг татаж буй нь гарцаагүй.
Олон нийтийн хувьд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ түгшүүрийн харанга дэлдсэн энэ үед урлагийнхан ийн буруу үлгэрлэл үзүүлж буй нь нэг талаасаа хуулиар оногдуулах хариуцлагын тогтолцоо сул байгааг харуулж байгаа хэрэг гэх шүүмжлэлийг дагуулаад байна. Учир нь саяхан “Comedy lab” клуб байгуулж, захирал Д.Амартүвшин цахим хуудсандаа “Энэ өвсийг зөвшөөрчөөчээ”гэсэн пост оруулсан. Үүнийхээ дараа ингэж бичсэний төлөө гүйцэтгэх ажиллагаа явууллаа хэмээн “гоморхсон”.
Нэгэнт хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо өсч, нас нь ч залуужижи байна, энэ нь харанга дэлдэж байгаа хэрэг хэмээж байгаа бол хуулийн хариуцлагыг л чангатгах шаардлага тулгарч байгааг нотолж буй юм. Өмнө нь ч олны танил хүмүүс, тэр дундаа урлагийнхан хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдож хуулийн хариулцлаг хүлээж байсан. Гэтэл энэ нь таслагдах бус харин ч далд хэлбэрт орж улам бүр тархаж байгаа нь манай улс хэрэглэгч орон гэх статуст шилжсэнээр батлагдаж байгаа.
Б.Амархүү хоёрхон жилийн өмнө хар тамхины эсрэг хөдөлгөөнд нэгдэж байсан нэгэн. Бүр өөрийгөө азтай аав хэмээгээд, үр хүүхдийнхээ төлөө олон зүйл хийж чадна. Түүний нэг нь хар тамхигүй ирээдүйг бүтээх” хэмээж байжээ. Гэтэл өнөөдөр өөрөө хэрэглэсэн нь тогтоогдож, саатуулагдсан гэхээр олон нийтэд хүндлэгдэж байгаагийн хэрээр хариуцлагатай байж чадаагүйг нь нотлох биз ээ.
Түүгээр ч зогсохгүй мань хүн өнгөрсөн жил мөн л хуулийн байгууллага, шүүхийн үүдээр хэсэг эргэлдсэн. Тодруулбал, Б.Амархүү, өөрийн менежер Б.Гандаваатай С-1 телевизийн сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан. Шүүх хуралдаанаар Б.Амархүүд ногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан бол Б.Гандавааг 133 хоногийн хорих ялаар шийтгэж байсан. Үүнээс хойш нэг жилийн хугацаа ч өнгөрөөгүй. Гэтэл Б.Амархүү дахин хэрэгтэн болж байгаа нь өөрийгөө хэрхэн үнэлж, ард нийтийн хайр, хүндлэлийг үл ойшоож байгааг л харуулж байна.
Түүний эхнэр, загвар өмсөгч Б.Ариунзул нөхрийгөө хар тамхины хэргээр саатуулагдсаны дараа "Цагаанаас цагаахан цайлган сэтгэлтэй хань минь. Бичиний талд үргэлж бат зогсоно, санаж яваарай. Удахгүй уулзъя. On my way my love" хэмээн бичжээ. Хэрвээ Б.Амархүү гэнэн, цайлган нэгэн байсан бол жил хүрэхгүй хугацаанд байн байн гэмт хэрэг өдүүлэх нь юу л бол. Харин ч эсрэгээрээ гэнэ, цайлган гэж эхнэр нь хүртэл бичиж байгаа нь нэг талаар бусдад уруу татагдсан, анх удаа хэрэглэж үзэх гэсэн гэх мэт элдэв тайлбараар хуулийн хариуцлагаас мултрах алхам хийж байна гэж хардахаар байгаа юм.
Хар тамхи хэнийг ч хамаагүй залгидаг. Түүнтэй адил хар тамхи хэрэглэгчдийг хууль ч гэсэн алагчилж үзэлгүй, хариуцлага хүлээлгэдэг байх ёстойсон.
1 цаг 18 минутын өмнө
Үзсэн: 303
Нийтлэлч:
Эх сурвалж: erennews.mn
|