Улаанбаатарт 23 градус дулаан байна
2019 оны 9 сарын 21
Ойрын хоногуудад бүх нутгаар хур тунадас орохгүй, цаг агаар тогтуун, дулаахан байна.
2019 оны 09 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Алтайн өвөр говиор 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 22-24 градус дулаан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
608354
0 эможи
Зочин
2019-09-21 14:39
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс