ФОТО: 1000 гаруй мөрдэстэй бүсгүйчүүдийн ЧУУЛГА УУЛЗАЛТ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын мөрдэстэй бүсгүйчүүдийн чуулга уулзалт өнөөдөр Соёлын төв өргөөнд болж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Жендэрийн үндэсний хороо, Монгол цэргийн нэгдсэн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй энэхүү анхдугаар чуулга уулзалтаар эмэгтэй цэргийн алба хаагчдын тулгамдаж буй асуудлыг төрийн бодлого шийдвэрт тусгуулах зорилготой аж.
Чуулга уулзалтад БХЯ, ЗХЖШ, ХХЕГ,ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын 1000 гаруй мөрдэстэй бүсгүйчүүд оролцож байна.
Мөрдэстөн бүсгүйчүүдийн энэхүү уулзалтын үеэр “Энхийг сахиулах ажиллагаанд-эмэгтэйчүүдийн оролцоо” гэрэл зургийн үзэсгэлэн болон гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэх аж.
Мөн энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын эмэгтэйчүүдийн холбооноос шилдэг 10 эмэгтэй цэргийн алба хаагчид шагнал гардуулжээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|