Зургаан кг алт хууль бусаар хил давуулах гэж байсныг илрүүлжээ
2019 оны 9 сарын 17
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас энэ сарын 14-ний өдөр 12.00 цагийн үед иргэн О, М нар нь гадуур болон дотуур хувцсандаа нийт зургаан ширхэг зургаан килограмм 40 граммын жинтэй нийт 775,000,000 төгрөгийн алтыг нууж Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор хил нэвтрэх гэж байхад нь илрүүлжээ.
Одоогийн байдлаар цагдаагийн алба хаагчид уг алтыг хураан авч, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
2019 оны есдүгээр сарын 14-ний өдрийн Монгол банкны ханшаар 1 кг алт нь 129,928,000 төгрөгийн үнэтэй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
608153
0 эможи
Зочин
2019-09-17 10:17
сонирхолтой
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс