ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг 30 хоног цагдан хорьжээ
2019 оны 9 сарын 16
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг түүний удирдлага дор ажилладаг хоёр хүнийг 48 цагийн хугацаатай цагдан хориод сулласан билээ. Тэгвэл тэднийг Нийслэлийн прокурорын газраас гаргасан гомдлыг үндэслэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс ЭМДЕГ-ын дарга асан Ч.Алтанхуяг, ЭМДЕГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баярхүү нарыг 30 хоногийн турш цагдан хорих, таслан сэргийлэх шийдвэрийг өнгөрсөн баасан гарагийн орой гаргажээ.
Тус өдрийн үдээс өмнөх хуралдаанаар ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг үргэлжлүүлэн хорих үндэслэл бүхий баримт байхгүй байна гэж үзээд прокурорын саналыг хэрэгсэхгүй болгож, Ч.Алтанхуяг нарыг суллах шийдвэр гаргаад байсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
608121
0 эможи
Зочин
2019-09-16 18:20
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс