П.Очирбатын зээ хүү хар тамхины хэргээр шийтгүүлжээ

2019 оны 9 сарын 13

Arslan.mn

Сүүлийн жилүүдэд манай улсын нэр бүхий албан тушаалтан, төрийн хариуцлагатай албан хаагчдын хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдох нь нэмэгдсээр байна.

Ерөнхийдөө бол хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлтийг Монгол Улс хяналтаасаа алдчихлаа. Үүнийг хууль хяналтынхан ч ил, далдаар хүлээн зөвшөөрсөөр байна. Хоногт л гэхэд Улаанбаатарт хэдэн зуун сая төгрөгийн хар тамхи, тэр дундаа ice буюу мөс гээчийн хэрэглээ, наймаа баячуудын хүүхдүүдийн дунд ид буцалж байна.

Тиймээс хууль тогтоох эрх мэдэл бүхий шатанд ажиллаж буй нэр нөлөө бүхий эрхмүүд энэ хэрэгт анхаарлаа хандуулчихвал энэ хэрэг нийгэм даяар тархахаас сэргийлэх боломжтой. Үгүй бол баячуудын хүүхдүүдийн хэрээс хэтэрсэн давилуун үйлдэл хожмын нэг өдөр Монголыг тэр чигт нь намаг, балчигт хутгах аюул ойрхон байна.

Хар тамхины хэрэгт улстөрчид, бизнесийнхний хүүхдүүд холбогдож байсан дуулиант хэргүүдийг хүргэе. 

АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИБАТЫН ЗЭЭ ХҮҮ Б.ЧИНГАРАЛ

Ерөнхийлөгч асан П.Очибатын зээ хүү Б.Чингарал хар тамхины төрлийн бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, өнгөрсөн хоёрдугаар сард БЗД-ийн шүүхээс хоёр жилийн хорих ялаар шийтгэгдсэн байна.

ЗГХЭГ-ЫН ДЭД ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН Г.БАЯСГАЛАНГИЙН ХҮҮ ХЯТАДАД ХОРИГДОЖ БАЙВ

ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Баясгаланг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга байх үед нь хүүг нь Хятадад хар тамхи хэрэглэсэн хэрэгт баривчилсан дуулиан 2011 онд дэгдэж байв. “Ачаа хүнд дамжуулж өгөөч” гэсэн хүний гуйлтаар авч явсан бараанаас нь хар тамхи илэрсэн уг асуудал хэрхэн шийдэгдсэн нь мөн л тодорхойгүй өнгөрсөн билээ.

Түүнийг Хулан, Халиунаа гэх эгч дүү хоёрын золионд явсан олон монгол хүний нэг болсон тухай тэр үед хэвлэлүүдээр шуугьж байлаа.

“ЭРДЭНЭТ”-ИЙН Х.БАДАМСҮРЭНГИЙН ХҮҮ БАДРАХ

Зайсан дахь нэгэн ресторанд томчуудын хүүхдүүд 2017 оны долдугаар сард наргиж байхдаа хар тамхинд мансуурч, рестораны ажилчдын биед халдаж, танхайрсан хэргээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан. Гэвч, хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй тэгсхийгээд мөн намжсан билээ. Б.Бадрах өмнө нь мөрийтэй тоглоом, хар тамхины хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж, эрүүгийн хавтаст хэрэг хүртэл үүсгүүлж байсан ч аавынхаа буянаар ял шийтгэлгүй өнгөрсөн талаар хэвлэлээр мөн л бичиж байлаа.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ХУВЬТӨГӨЛДӨРИЙН ХҮҮ, ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЯНАЛТЫН ПРОКУРОР Х.ТАМИР

УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү Х.Тамир 2015 онд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдаж байсан билээ. Шүүхээс 2017 оны нэгдүгээр сард Х.Тамирт 5.1 жил, Б.Амарбаясгаланд 5.2 жилийн хорих ял оноосон байдаг.

Гэвч тэд давж заалдсанаар холбогдох хэрэг нь прокурорын байгууллага руу буцаагдаж, Х.Тамир, Б.Амарбаясгалан нар батлан даалтад, гадуур шалгагдаж байх хугацаандаа дахин мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдан, таван жилийн хорих ялыг нээлттэй эдлүүлэх шийдвэрийг  шүүх  өнгөрсөн оны есдүгээр сард гаргасан юм.

Тэд нэр, нөлөө бүхий эцэг, эхийнхээ албан тушаалд эрдэж, хуулиас дээгүүр авирлаж байгааг хэн таслан, зогсоох үүрэгтэй вэ. Хар тамхины хэргийг “хүрээлэлд” нь дарж авахгүй бол хожмын хор хөнөөл нь хэний ч санаанд оромгүй байдлаар илэрнэ. Тиймээс харанга дэлдэж байгаа хар тамхины хор хөнөөлийн асуудалд холбогдох албаныхан анхаарлаа хандуулах цаг нь болжээ.

Эх сурвалж: zaluu.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
1
sad an post
5
ouch an post
confuse an post
1
angry an post
7
608035
16 эможи

Zochin
2019-10-05 18:21
Zichin nadad doligono
Gg
2019-09-17 09:19
Ням Доржийн төрсөн дүүгийн хүү Эрээнд хар тамхины хэргээр 15 жилтэй хоригдож байна
Ard
2019-09-15 20:41
Uwuugiinhuu hulgailsan munguur nargij ussun jaal hiisen uildel n har mur daguulj bn argagui ihelsen mungu n har murtei
иргэн
2019-09-15 17:30
Очирбат бол новш
Зочин
2019-09-15 13:43
Гэрээ засаж үр хүүхдээ хүн болгож чадаагүй дээрхи дурак-ууд Төрөө яаж засхав дээ Монголын өнөөдрийн дүр зураг л харагдаж байгааюм
нэр устай нь зарлах ёстой
2019-09-15 12:43
АВЛИГА, хээл хахуулиар олсон мөнгө хараалтай байгаа. ҮР дагавар нь их хүнд тусдаг юм байна.
нэр устай нь зарлах ёстой
2019-09-15 08:47
гэмт ХЭРЭГ ХИЙСЭН ХҮНИЙГ ХАЙРЛАХ ХЭРЭГ АЛГА. нэр УСТАЙ НЬ ЗАРЛАЖ БАЙНА. ТЭР тусмаа хар тамхинд холбогдсон бол хайрлах ёсгүй
Зочин
2019-09-14 18:35
Төрөөс хулгайлч луйвардаж баяжсан төрийн албан хаагчидын хүүхдүүд хэрэглэдэг нь эрт мэдэгдсэн шүү дээ даанч тэдэнд хууль үйлчилэхгүй байсаар одоо бүүр гамшиг боллоо доо манайхаас өөр хар тамхитай ийм энэрэнгүй ханддаг орон байхгүй шүү дээ
Зочин
2019-09-14 09:21
ovoo yal onooson gej unshlaa
Gax gax
2019-09-13 17:38
Nugel nudereeree gej
Zichin
2019-09-13 16:15
Hairan zaluus hairan udam
Зочин
2019-09-13 12:10
гоё хэлжээ
ganaa
2019-09-13 12:06
тэр сумын тийм иргэний хүүхэд хар тамхи хэрэглжээ гэж сонсогдохгуй л байгаам лдаа . авилгал хээл хахуулиар олсон мөнгө буруу зүйлд зарцуулаад дуусдаг тавилантай ..
keyboard_arrow_up