Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болно

2019 оны 9 сарын 13

Arslan.mn

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан есдүгээр сарын 20-нд болно. Хуралдаанаар Захиргааны ерөнхий хууль болон  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ.

Дээрх хуулийн зохицуулалтаар захиргааны байгууллага хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд л захиргааны хэм хэмжээний акт гаргахаар хуульчилжээ. Энэ нь хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага нутаг дэвсгэрийнхээ тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэж болох тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэж нэр бүхий иргэн үзэж, Цэцэд хандаж, мэдээлэл ирүүлжээ. Үүний дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэж, хуралдаанаараа хянан хэлэлцэхгэж байна.

Эх сурвалж: Үндсэн хуулийн Цэц
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608024
0 эможи

Зочин
2019-09-13 12:08
сонирхолтой
keyboard_arrow_up