Д.Гуахалиун: Эцэг эхчүүд цагдаад найдах бус өөрсдөө хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй

2019 оны 9 сарын 12

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газраас улс нийтээр “Хичээлийн шинэ жил-2019-2020” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Энэ үйл жиллагааны талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчлан сэргийлэх ахлах мэргэжилтэн, дэслэгч Д.Гуахалиунтай ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд хүүхэд, залуус гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэгт өртөх нь ихсэж байна. Үүнийг  бууруулах үүднээс танай хэлтэс ямар ажил хийж байна вэ?

-Манай хэлтсээс өнгрөгч наймдугаар сарын 23-наас эхлэн нэг сарын хугацаанд Чингэлтэй дүүрэгт харьяалагдах цэцэрлэг, дунд сургууль, их, дээд сургуулиудад гэмт хэргээс урьдчлан сэргийлэх зорилгоор хулгай дээрэм, танхай, цахим тоглоомонд донтох гэх мэт гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх сургалт явуулж эхлээд байна.

-Танай хэлтэс уг үйл ажиллагааг хэрэгжүүлнээс хойш хагас сарын хугацаа өнгөрчээ. Эл хугацаанд яг ямар үйл ажиллагаа явуулсан бэ?

-Манай хэлтсийн хариуцсан есөн хороонд дунд болон их, дээд 11 сургууль байдаг. Энэ хугацаанд бид бүх хяналтын  камерыг шалгаж шаардлагатай цэгүүд, сргуулийн анги тахим, хонгилд нэмж камер байрлуулахаар ажилж байна.

-Манай өсвөр насны хүүхдүүд, залуус цахим тоглоомонд ихээр донтох болсон. Үүнтэй танай хэлтэс хэрхэн тэмцэж, урьдчлан сэргийлэх арга хэмжээ авч байна вэ?

- Бидний хариуцсан нутаг дэвсгэрт цахим тоглоомын найман төв байдаг. Эл төв нь өглөөний 09:00 цагаас үдшийн 22:00 цагийн хооронд ажиллаж, хүүхэд бүрийг сайтар бүртгэж, гурван цагаас илүүгүй тоглуулах  журамтай. Тус тоглоомын төвүүдийг өдөр бүр манайхаас шалгаж хянадаг. Одоогоор цахим тоглоомын газрууд цагийн хуваарийн дагуу ажилладаггүй  зөрчил илэрсэн. Цахим тоглоомонд донтсон хүүхэд гараагүй байгаа.

-Тэгэхлээр дээрх гэмт хэрэгт өртөхгүйн тулд хүүхэд залуус, эцэг эхчүүд юуг анхаарах  шаардлагатай вэ?

-Сүүлийн үед хүүхэд залуус  хулгай, дээрмийн хэргийн хохирогч болсоор байна. Үүнтэй холбогдуулан боловсролын яамнаас сурагчдыг ухаалаг утас хэрэглэглүүлэхгүй байх журам гаргасан. Мөн эцэг  эхчүүд  цагдаад найдах бус өөрсдөө хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй.  Мөн бидэнтэй хамтарч ажиллах  шаардлагатай юм. Түүнчлэн эцэг эхүүд балчир хүүхдэд үнэтэй утас хэрэглүүлэхгүй байх, хүүхдээ хичээлийн бус цагаар хаана юу хийж, ямар хүүхэдтэй нөхөрлөж буйг нь онцгой анхаарах хэрэгтэй.

-Өнгөрсөн жилтэй харьцуулвал гэмт хэргийн тоо буурч байна уу?

-Улсын хэмжээнд 44 мянган дуудлага ирснээс 1281 гэмт хэрэг гарсан байдаг. Үүнээс хулгай 517, дээрэм 37, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 35, залилангийн хэрэг  17 бүртгэгдсэн. Үүнээс дүгнэхэд энэ жил хулгай дээрмийн хэрэг өссөн байхад, оюутан залуус согтууруулах ундаа хэрэглэн гэмт хэрэгт холбогдох нь эрс багассан эерэг үзүүлэлт гарсан.

-Цаашид уг ажил хэргийн үр дүнг сайжруулахаар танай хэлтэс ямар ажил төлөвлөж байгаа вэ?

-Өнгөрсөн хугацаанд цагдаагийн газар боловсролын байгууллагуудтай хамтран эцэг эхчүүд дундаас “Скүүл Полице” буюу “Сургуулийн цагдаа”, мөн тухайн сургуулийн манлайгач сурагчдын дунд  “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэм байгуулан ажиллаж байгаа нь сургуулийн орчинд гэмт хэрэг гаргахгүй байхад чухал үр дүн үзүүлсээр байна. Мөн бид цаашид үйл ажиллагаа сайжруулахаар илүү эрчимтэй ажиллаж байна.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608004
0 эможи

Зочин
2019-09-12 18:23
keyboard_arrow_up