“Моннис”-ийн захирлын луу унжилтаас уурхайчид цалингаа олон сараар авч чадахгүй байна
“Моннис” групп нь дотроо Моннис Интернэшнл, Моннис Моторс, Моннис Майнинг Экьюпмент, Аэро Монголиa, Моннис Констракшн Экьюпмент, Моннис Сервис Саппорт, Моннис Пропертиес, Моннис Урбан Девелопмент, Майнс Ап ХХК, Эрчим Концерн, “Эн Ти Би” ХХК, Ар Ди Си Си ХХК, Мая Тикет ХХК зэрэг олон охин компанитай. Өөрөөр хэлбэл охин компанийн тоогоор өөр өөр салбарт үйл ажиллагаа явуулдаг ажээ.
Харин уул уурхайн салбарт татлаа түтлээтэй байгаа ажээ. Тодруулбал, Monnis групп уурхайн чиглэлд Оюутолгой, ЭТТ, Энержи ресоурс зэрэг томоохон уул уурхайн компаниудаас зарласан тендерийн ажлыг аваад, гүйцэтгэгч компаниудаар хийлгэдэг аж.
Оюутолгойтой хамтрагч байгууллага гэх баталгаа
Ингэхдээ захиалагч талаас санхүүжилт авсан ч ачааны хүндийг үүрч буй гүйцэтгэгч компаниудад мөнгийг өгдөггүй гэнэ. Зарим тохиолдолд дөрвөн сар хүртэл хугацаагаар цалингаа өгөхгүй луу унждаг байна гэх мэдээлэл байна. Тэгвэл ийнхүү луу унжиж байгаа байгууллага нь “Моннисмайнинг” ХХК. Тус байгууллага захиалагч талаас санхүүжилт авсан ч гүйцэтгэгч нарт мөнгийг нь өгөөгүй удаж байгаа аж. Тус байгууллагыг Б.Чулуунбаатар тэргүүлдэг аж.
http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5097576
Эх сурвалж: DORGIO.MN
|