Гудамжинд явж байсан дөрвөн иргэнийг хутгалж, гэмтээжээ
2019 оны 9 сарын 12

Энэ сарын 11-ний өдөр 16 цагийн үед “Манай нөхөр хутгалуулчихсан гаднаас ороод ирлээ” гэсэн дуудлага Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын жижүүрийн утсанд иржээ.
Дуудлагын дагуу Ачит 118 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нар хэргийн газар шуурхай очиж шалгахад Сонгинохайрхан дүүрэгт оршин суух Н гэгч эрэгтэй архидан согтуурсан үедээ зүс таних Ц гэгчтэй гудамжинд тааралдан маргалдсаны улмаас архины шилний хагархайгаар хүзүүг нь зүсчээ. Улмаар гэртээ орж хутга авч гарч гудамжинд явж байсан 53 настай Б, 49 настай Э, 36 настай Н нарыг шалтгаангүйгээр хутгалж гэмтэл учруулсаныг шуурхай эрэн сурвалжлан илрүүлэн ажилласан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

2

1

1

2
607977
6 эможи
Иргэн
2019-09-15 07:12
Яацан даварсан архичин бэ мөрөөрөө гудрахгүй хүнд гай болсон архичинг шоронд нь хатаа
Зочин
2019-09-12 14:29
Зочин
2019-09-12 11:45
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
