Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ далбаагаа хагас буулгаж, амь үрэгдэгсдийн дурсгалд хүндэтгэл үзүүллээ
2019 оны 9 сарын 11
Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам өнөөдөр далбаагаа хагас буулгажээ.
Энэ талаар тус Элчин сайдын яамны албан ёсны цахим хуудсанд “Есдүгээр сарын 11-ний террорист халдлагад амь үрэгдсэн 3000 шахам хүний олонх нь миний уугуул Нью-Йорк хотод байв.Элчин сайдын яам далбаагаа хагас буулгаж, амь үрэгдэгсдийн дурсгалд хүндэтгэл үзүүллээ. Тэр үеийн цөхрөл, анхлан тусламж үзүүлэгсдийн эр зориг, дэлхий даяарх тусламж дэмжлэгийг би мартахгүй.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески” хэмээжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
607952
0 эможи
Зочин
2019-09-11 19:12
сонирхолтой
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс