"Иргэдийн мэдээллийн цаг"-ийг өнөөдрөөс эхлэн зохион байгуулна

2014 оны 7 сарын 21

Иргэдэд зориулсан эрх зүйн албан бус сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэлийн болон иргэний бүртгэлийн архивын лавлагаа, бүртгэлийн анхан шатны  мэдээлэл, бүрдүүлэх материал, бусад холбогдох мэдээ, мэдээллийг хүргэх ажлыг нийслэлийн зургаан дүүрэгт зохион байгуулахаар болжээ. Ингэхдээ иргэдийн олноор үйлчлүүлдэг төрийн болон төрийн бус байгууллага, худалдааны төв, ерөнхий боловсролын сургууль, нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудад тодорхой хуваарийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас зохион байгуулах гэж байгаа аж. УБЕГ-аас энэ оны долдугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын байранд, долдугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын байранд “Иргэдийн мэдээллийн цаг”-ийг зохион байгуулж, Улсын бүртгэлийн хууль, тогтоомж, бүртгэлийн  анхан шатны мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг хүргэхээс гадна мэдээллийн булан самбар ажиллуулж, гарын авлага тараах, санал, хүсэлтийг хүлээн авч ажиллах юм.

Мөн цаашид Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдэд Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн болоод бусад бүртгэлтэй холбогдсон хууль, тогтоомжийн талаар дээрх хэлбэрээр эрх зүйн албан бус сургалт зохион байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Түүнчлэн Улсын бүртгэлийн хяналт шалгалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор “Улсын бүртгэл, түүнтэй холбоотой бусад үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ыг шинэчилж мэдээллийн ил тод байдал, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү журам болон сургалтын хөтөлбөрөөр батлагдсан сургалтын материалуудыг онлайн программын мэдээллийн талбарт болон үйлчилгээ цонхны бүртгэл хяналтад байршуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6075
0 эможи
keyboard_arrow_up