Үзэг нэгт найзад минь таны бидний тусламж хэрэгтэй байна

2019 оны 8 сарын 28

Enkhmaa Bold-н зураг.

Мягмарын Уянга. Тэр сэтгүүлч. Үзэг барьсан үнэний дуу хоолой. Эгэл жирийн иргэд, эрх баригчидтай ч ярилцаж, олон үйл явдлын гадна биш дотор нь байж олон нийтийг мэдээллээр хангадаг зуун зуун сэтгүүлчийн нэг. Тэр РТДС-ийн бүтээгдэхүүн. Тэр “ETV-ийн эд эс нь бас хамт олны  минь нэг.

Сэтгүүлчид бид халуунд халж, хүйтэнд хөрч олон ч сурвалжлагын ард гарч оройтож харихдаа ч тайван амарч чаддаггүй хүмүүс. Гэхдээ бид өрөөлийн сайн сайхныг, сайхан нийгмийн төлөөх зүйлийг ярихаас биш өөрсдийгөө ярьж үзээгүй “өөдгүй” хүмүүс. Өнөөдөр сэтгүүл зүйн салбарынхан үзэг нэгт найзаа аврахын тулд нэгдэж байна, та бүхэн ч бас нэгдэхийг хичээнгүйлэн гууя.

Дүрлэгэр алаг нүдтэй, шулуухан яриа, шийдэмгий зантай М.Уянгаа маань бөөрний архаг дутагдлаар шаналж багагүй хугацааг өнгөрүүлж байна. Жил гаруй хугацаанд хэвлийн диализтэй явж  өдөр болгон түүнийгээ сольсоор ирсэн. Гэвч өвчин нь улам хүндэрч дотор эрхтэндээ нөлөөлжээ. Одоо сүүлийн боломж нь бөөр шилжүүлэн суулгах мэс засал болоод байна. Тэр өвчнөө ч умартан ажилласан хөдөлмөрлөсөн. Ид хийж бүтээх насандаа хүнд өвчний өмнө өвдөг сөхрөн унахдаа тэр хатуужилтай байсан. Одоо ч гэсэн тэр эдгэнэ гэсэн итгэлтэй байгаа ч түүнд минь яг одоо сайхан сэтгэлт монголчуудын минь багахан дэмжлэг хэрэгтэй байна.  Салбарын нөхөд нь хамт олон, найз нар нь хандивын аян өрнүүлж сэтгүүлч найзыгаа хөл дээр нь босгож нэгэн сайхан залууг эхнэртэй нь нэгэн сайхан хүүг ээжтэй нь үлдээж нэгэн сайхан гэр бүлийг элэг бүтэн болгохын төлөө нэгдсэн, та ч бас нэгдээрэй.

М.Уянгаагийн минь төрсөн ах нь донор болохоор болсон ч цусны бүлэг нь өөр, тийм ч учраас Монголдоо орох боломжгүй. Цусны бүлэг ижилсүүлэх эмчилгээ, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-д хийлгэхийн тулд 120 сая төгрөг хэрэгтэй.  Ц.Ариунболдынх нэг хүүтэй залуу гэр бүл. Зураглаач найруулагч мэргэжилтэй нөхөр нь эхнэрийнхээ өвчнийг эдгээж амь насыг нь аврахын тулд ажлаа ч хийж чадахгүй эмнэлэг гэр хоёрын хооронд явсаар өнөөдрийг хүрчээ.  Эхнэрийгээ халуунд халж, хүйтэнд хөрчихвий, хамт олонтойгоо байж, хүссэн ажлаа хийг гэсэндээ ажил руу нь өглөө бүр хүргэж орой бүр авдаг тийм л халамжтай сайн залуу. Байрны зээлтэй, цалингаараа амьдардаг залуу гэр бүлд 120 сая төгрөг гэдэг их  мөнгө. Тийм ч учраас сэтгүүл зүйн салбарынхаа нэгэн гэр бүлийг элэг бүтэн болгож, нэгэн сэтгүүлчийнхээ амь насыг аварч эргээд салбартаа ажиллах боломжийг бий болгохын тулд хандивын аян зарлаад байна. Таны илгээсэн хандив тусламж мянга түмээр арвижин буян нь эргээд ирэх болно.

Хандивын данс: 5429322222 /ХААН БАНК/ М.УЯНГА
Утас: 9469 9363, 9912 2471

 

ETV –ийн хамт олон журмын нөхөд

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607362
0 эможи

keyboard_arrow_up