Ачааны машин ухарч автобусыг мөргөснөөс нэг хүн амиа алдаж, 5 хүн эмнэлэгт хүргэгджээ

2019 оны 8 сарын 28

Arslan.mn

Том оврын ачааны машин зорчигч тээврийн автобусыг мөргөснөөс хүний амь нас хохирсон осол гарсан байна.

Тодруулбал, 2019 оны наймдугаар сарын 28-ны 00:00 цагийн үед Улаанбаатараас Дархан чиглэлд явж байсан 32 зорчигчтой автобусыг том оврын ачааны машин мөргөсний улмаас нэг хүн нас барж, таван хүн эмнэлэгт хүргэгдсний хоёрт нь гэмтлийн зэрэг тогтоогдсон байна.

Ослын нөхцөл байдлын тухайд гэвэл Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр "Хоёр даваа" гэх газар том оврын ачааны машин өгсөж яваад унтарч, ухрах үйлдэл хийгээд зорчигч тээврийн автобусыг мөргөжээ.

Том оврын ачааны машин нь 2007 онд Хятад улсад үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байсан аж.

Иймд жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгаж, хүнд даацын тээврийн хэрэгсэл жолоодох дадлага туршлагаа нэмэгдүүлэх, насжилт өндөртэй тээврийн хэрэгсэлтэй бол илүү хяналт тавьж, засаж сэлбэж аюулгүй байдлаа хангаж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
7
ouch an post
1
confuse an post
angry an post
2
607345
10 эможи

Зочин
2019-09-02 03:28
Том оврын машины жолоочийн буруу шүү дээ, машин унтарч хүч алдахад зогсоох арга хэмжээ авч бололгүй юм уу, хэдэн онд үйлдвэрдэгдсэн нь ямар хамаа байх вэ, харамсалтай байна, автобусны жолооч үйлчлүүлэгчээ бодож ухраж байгаа машиныг урд шилээрээ мөргөж зогсоох ёстой, буруу маневр хийсэн байна
s
2019-08-30 14:42
ene chin yachahaa ve dandaa avaar
keyboard_arrow_up