ЦАГ АГААР: Есдүгээр сарын 2-ныг хүртэл ихэнх нутгаар бороо орохгүй

2019 оны 8 сарын 28

Arslan.mn

Есдүгээр сарын 2-ныг хүртэл ихэнх нутгаар бороо хур татарч, өдөртөө дулаарч тариа, ногоогоо хурааж, хадлан тэжээл бэлдэхэд таатай нөхцөл бүрдэж байгааг ЦУОШГ-аас мэдээлээ.

-Наймдугаар сарын 27-ны 20:00 цагаас 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ-

Улаанбаатар хот: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна

Төвийн аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Зүүн айгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи  хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 17-22 градус дулаан байна.

Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө бүх нутгаар 22-27 градус дулаан байна.

Энэ сарын 29-нөөс есдүгээр сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

 Есдүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр аадар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд бороо орохгүй.  Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 1-нд Алтайн уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607326
0 эможи

keyboard_arrow_up