“ХҮҮХДИЙН АВТОБУС“-ны нэгдсэн үзлэг шалгалт хийж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд тээвэрлэх “Хүүхдийн автобус”-ны техникийн бүрэн бүтэн байдал, стандарт шаардлагад нийцэж байгаа эсэхэд Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Боловсролын газруудтай хамтран хяналт шалгалтын ажлыг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны хооронд 2 үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.
Дээрх байгууллагууд тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогоог 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 30-ны өдрийг дуустал хугацаанд хамтран зохион байгуулах бол хоёрдахь үед автотээврийн хяналтын улсын байцаагч нар 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 30-ны өдрийг дуустал батлагдсан хуваарийн дагуу шугам замд хяналт шалгалтыг хийж ажиллах юм.
“Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014 стандартад хүүхдийн автобус нь 12-аас доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангиллын, мэргэшсэн жолооч байх зэрэг шаардлагуудыг зааж өгсөн байдаг.
Хэрэглээний стандартын шаардлага хангаагүй зөрчил дутагдал илэрвэл сургууль, цэцэрлэгүүдэд албан мэдэгдэл, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ тооцно.
Эх сурвалж: ТЦА
|










