Зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон хятадуудыг шалгаж эхэлжээ

2019 оны 8 сарын 27

Arslan.mn

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өмгөөлөгч Д.Хуягбаатар “Талст Молор компанийн MV-20930 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хэсэг бүлэг хүмүүс хууль бусаар нэвтрэн орж суурьшин, улмаар үйл ажиллагаа явуулахад саад учруулж байна" гэсэн гомдол гаргажээ. Энэхүү гомдлын дагуу тус газар Ховд аймгийн Цагдаагийн газартай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар Монгол Улсын 4, Хятад улсын 32 иргэн холбогдох бичиг баримтын бүрдэлт хийгээгүй, сум орон нутаг болон тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-тэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар тусгай зөвшөөрөлтэй талбайгаас ашигт малтмал олборлосон нь тогтоогджээ. Агуулах болон штолин дотор нь олборлосон, баяжуулсан вольфром байсныг битүүмжилсэн байна. Энэхүү зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байсан тул тус аймгийн мэргэжлийн хяналтын газраас Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст шалгах ажиллагаа явуулах хүсэлт гарган шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607315
1 эможи

Зочин
2019-08-27 22:30
сайн байна.
Зочин
2019-08-27 17:10
keyboard_arrow_up