“Түдгэлзүүлэх“ дараагийн таван шүүгч нарын хэн нь хэн бэ?

2019 оны 8 сарын 26

Arslan.mn

"Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөс Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд хэн нэгэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зөвлөмж ирүүлээгүй болно. УИХ-ын нэр бүхий таван гишүүн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ҮАБЗ-д шаардлага хүргүүлсэн талаараа Хэвлэлийн бага хурал зохион байгуулж мэдээлсэн. Энэ шаардлагын дагуу ҮАБЗ-өөс ямар нэгэн шийдвэр гаргаагүй, Шүүхийн ерөнхий зөвлөлд зөвлөмж ирүүлээгүй байна." гэдгээ өнөөдөр өглөө ШЕЗ-өөс мэдээлж байсан.

Харин дөнгөж сая ҮАБЗ-өөс дахин нэр бүхий таван шүүгчийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Шүүхийн Ерөнхий зөвлөлд шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, үүнд Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Дээд шүүхийн шүүгч Ц.Зориг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар багтсан гэдгээ мөн зарим эх сурвалжууд мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
607253
3 эможи

Зочин
2019-08-26 21:52
keyboard_arrow_up