ФОТО: Озонд ээлтэй орлуулах ШИНЭ ТЕХНОЛОГИЙН үзэсгэлэн

2019 оны 8 сарын 26

Arslan.mn

Озоны давхаргыг хамгаалах үйл ажиллагааны талаарх Азийн бүсийн орнуудын сэдэвчилсэн хуралдааныг энэ сарын 26-29-нд Монгол Улсад зохион байгуулж байна.

Озоны давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протокол, түүний Кигалийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэхээр Афганистан, Бутан, Бангладеш, БНХАУ, Иран, Малдив, Монгол, Непал, Пакистан, Өмнөд Солонгос, Шри Ланка зэрэг улсуудын зочид төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, озоны цоорлоос дэлхий нийтийг хамгаалах асуудлаар улс орнууд өөрсдийн ололт амжилт, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар харилцан арга туршлагаа солилцож, хэлэлцэх юм.

Arslan.mn

Монгол Улсад сүүлийн үед нэвтрээд буй озон задлах чадвар багатай, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар бага орлуулах технологийг олон нийтэд, хэрэглэгчдэд танилцуулах "Озон-амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологи" үзэсгэлэн зохион байгуулж байна.

Уг үзэсгэлэн одоогоор Монгол Улсад хэрэглэгдэж буй озон задлах чадвар багатай, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар бага эрчим хүчинд хэмнэлттэй сонгогдсон бүтээгдэхүүн техник технологийг танилцуулж байгаа аж.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607247
0 эможи

Зочин
2019-08-26 21:52
keyboard_arrow_up