ШЕЗ: Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зөвлөмж ирүүлээгүй
2019 оны 8 сарын 26
Аюулгүйн зөвлөлөөс дахиад таван шүүгчийг ШЕЗ-д шилжүүлсэн талаар мэдээ нэр бүхий сонин, сайтад гарчээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөс Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд хэн нэгэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зөвлөмж ирүүлээгүй болно.
УИХ-ын нэр бүхий таван гишүүн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ҮАБЗ-д шаардлага хүргүүлсэн талаараа Хэвлэлийн бага хурал зохион байгуулж мэдээлсэн. Энэ шаардлагын дагуу ҮАБЗ-өөс ямар нэгэн шийдвэр гаргаагүй, Шүүхийн ерөнхий зөвлөлд зөвлөмж ирүүлээгүй байна гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтсээс тайлбар өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









607236
0 эможи
Зочин
2019-08-26 21:50
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс