Аюулгүйн зөвлөлөөс дахиад ТАВАН ШҮҮГЧИЙГ ШЕЗ-д шилжүүлжээ

2019 оны 8 сарын 26

Arslan.mn

УИХ-ын таван гишүүн 2019 оны зургаадугаар сарын 28-нд мэдээлэл хийж, Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Дээд шүүхийн шүүгч Ц.Зориг, Ч.Хосбаяр, Б.Эрдэнэбалсүрэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарын найман шүүгчийг түдгэлзүүлэх хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүлж байгаагаа мэдээлсэн.

Тэд “...Эдгээр шүүгчийн талаарх гомдол УИХ-д их ирсэн. Тэд шүүхэд байгаа цагт шударга ёс тогтохгүй гэж иргэд үзэж байна.

Учир нь, тэд С.Зоригийг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар урьдчилсан хэлэлцүүлгээр “...Биднийг тамлан зовоож, хэрэг хүлээлгэх ажиллагаа хийсэн” гэж мэдүүлсэн ч гурван шатны шүүхээр хэлэлцүүлж, ял оноосон. Өөрөөр хэлбэл, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг үндсээр нь зөрчсөн” гэж байв.

Үүнээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд байсан юм. УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд 2019 оны гуравдугаар сарын 27-нд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дах хэсэгт заасны дагуу ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хуульчилсан.

Энэ дагуу 2019 оны зургаадугаар сарын 26-нд ҮАБЗ хуралдаж, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжийг холбогдох материалын хамт нууцын зэрэглэлтэйгээр ШЕЗ-д илгээж, тус зөвлөл хаалттай горимоор хуралдаж, шийдвэр гаргасан байдаг.

Тэгвэл саяхан ҮАБЗ-өөс дахиад нэр бүхий таван шүүгчийн асуудлыг шийдвэрлүүлэхээр ШЕЗ-д шилжүүлсэн байна.

Үүнд Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Дээд шүүхийн шүүгч Ц.Зориг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар багтжээ.

Тэгэхээр ШЕЗ хууль, журмын дагуу хаалттай горимоор хуралдаж дээрх таван шүүгчийг хэрхэхээ шийднэ.

Өөрөөр хэлбэл, бүрэн эрхийнх нь хугацаа дууссан ч хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсээр байгаа ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж тэргүүтэй таван гишүүн Б.Цогт, М.Батсуурь, Ц.Зориг, М.Алдар, Х.Идэр нарын шүүгчдийн бүрэн эрхийн асуудлыг шийдэхээр болж байгаа юм.

Эндээс харахад шүүгчдийг “шүүх” ажиллагаа дуусаагүй бололтой.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607215
14 эможи

Иргэн
2019-08-28 07:23
Лүндэндорж одоо ажилаа өгөөд хүн дайрч алсан ялаа эдлэх болсоон олон жил аргаллаа одоо болно оо
Иргэн
2019-08-28 07:20
Эднийг бүгдийг нь бариад хорьчих но.той бол өөрснөө нөгөө гавъяат авгай шиг бүгд боогоод үхчихнэ
буудчих
2019-08-27 07:29
халах арга хэмжээ биш.ялтай хүн тѳрийн ажлаа хийх үү
Хүү
2019-08-27 00:53
Энэ 5-аас гадна дахиад олон МАНАНгын шүүгч нарыг хусах хэрэгтэй
УБ-Астана-Бишкек-Астана-УБ
2019-08-26 16:46
болоогүй байна ооо...цаашид үргэлжлэх болно.....олон хүн бий...одоо прокурор дээр 10 гаруй хүн бий
Зочин
2019-08-26 12:07
сонирхолтой
Мария
2019-08-26 11:52
Бас Эрлэнэбалсүрэн, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа гээд Элбэгээгийн хамгийн хайртай шүүгч нар, гол амин судас нь цохилоод үлдээд байна даа
Нарна
2019-08-26 11:50
Соёмбоэрдэнэ яагаад үлдэж байгаа юм бэ. Гол ХОНГИЛ ш тээ
Дорж
2019-08-26 11:28
Шүүгч Ц.Зоригийг халж, эрүүгийн хариуцлага хүлээлгээч.
Монгол
2019-08-26 09:28
Зөв шүү энэ жинхэнэ манан мафийн 5 шүүгчид байна шүү.
keyboard_arrow_up