Д.Жигжиднямаа жилийн дотор УБТЗ-ын алтан картнаас 280 сая төгрөг “уншуулжээ”

2019 оны 8 сарын 23

Arslan.mn

Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл нь авлига, хүнд суртал, шударга бусыг илчлэн тэмцэх зорилготой. Энэ бол сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын үндсэн үүрэг нь юм. Бид УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, түүний хамаарал бүхий этгээдүүдийн гадаад, дотоодыг хэрсэн сая сая ам.долларын гүйлгээний талаарх мэдээллийг уншигчиддаа хүргэсэн.

Энэ явцад бидний зорилго, зоригийг мохоох, улмаар сэтгүүл зүйн нэр хүндэд халдсан үйлдэл гарлаа. Гэсэн ч бид зогсохгүй. Сэтгүүл зүйн үнэнийг хүргэх зарчмаас ухрахгүй.

Ер нь УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой олон асуудал Монгол Улсын хууль хяналтын байгууллагын анхаарлыг хэдийнээс татаад эхэлчихсэн.

Д.Жигжиднямаатай холбоотой төмөр замын салбарт үүсээд байгаа нөхцөл байдал нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэж хууль хяналтын байгууллагууд үзэж байгааг энд тэмдэглэе. Түүний асуудалд ОХУ-ын тал ч анхаарал хандуулаад эхэлсэн гэх мэдээлэл бий.

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа гэдэг этгээдтэй холбоотой бас нэг мэдээлэл бидэнд ирсэн. Өмнө өгүүлсэн 7.5 сая ам.доллар, 700 гаруй мянган ам.долларын гүйлгээнүүдийн дэргэд бага аж. УБТЗ-ын нэр бүхий цөөхөн дарга тус нийгэмлэгийн нэр дээрх арилжааны банкны алтан карт хэрэглэдэг юм байна.

Байгууллагын нэр дээрх алтан картыг УБТЗ-ын дарга нар цалиндаа хүрэхгүйгээр байгууллагатай холбоотой зардалд л ашиглах учиртай юм. Д.Жигжиднямаа нь 2018 оны нэгдүгээр сараас 2019 оны хоёрдугаар сарыг хүртэл нийт 281 871 693 90 /Хоёр зуун наян нэгэн сая найман зуун далан нэгэн мянга зургаан зуун ерэн гурван мянга нэг зуун ерэн гурван төгрөг ерэн мөнгө/-ыг УБТЗ-ын алтан картаас уншуулжээ. Өөрөөр хэлбэл, Д.Жигжиднямаа нэг жилийн хугацаанд 280 сая төгрөгөөр зочин хүлээж авч, эсвэл албаны уулзалтуудыг хийсэн гэсэн үг.

Гэхдээ энэ эргэлзээтэй юм. Тиймээс 2018 оны нэгдүгээр сард 1 305 421 төгрөгийг, хоёрдугаар сард 25 260 244, гуравдугаар сард 10 704 500, дөрөвдүгээр сард 12 500 673, тавдугаар сард 2 460 400, зургадугаар сард 18 564 466, долдугаар сард 38 357 466, наймдугаар сард 10 500 388, есдүгээр сард 36 650 067, аравдугаар сард 41 502 651,  арваннэгдүгээр сард 32 389 661, арванхоёрдугаар сард 2 199 219, 2019 оны нэгдүгээр сард 2 031 555, хоёрдугаар сард 47 444 976 төгрөгийг юу юунд зарцуулснаа ард түмэнд тайлагнах хэрэгтэй.

Хэрэв Д.Жигжиднямаа энэ мөнгийг зөвхөн албан хэрэгцээнд зарцуулсан бол УБТЗ ХНН-ийн данснаас 2018 оны нэгдүгээр сараас 2019 оны хоёрдугаар сарыг хүртэл цэвэр ус, цай кофе зэрэг албаны уулзалтад хэрэглэгддэг зүйлст ганц ч төгрөгийн зардал гараагүй байх учиртай. Учир нь энэ 280 сая төгрөг ийм хэрэглээнд хангалттай  хүрэлцэнэ.

Д.Жигжиднямаатай холбоотой дараагийн мэдээллийг удахгүй хүргэнэ.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.8.23  БААСАН  №168  (6135)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6
607148
12 эможи

Зочин
2019-08-27 12:06
Luivarchin
Зочин
2019-08-27 10:05
20сард 280сая харин ч энэ том байгуулгыг удирдаж яваа хүн бага хэмнэлттэй бгаа юм бишүү
Зочин
2019-08-25 20:24
Эхнэр нөхөр 2 лаа хулгайч юм байна ш дээ. Эхнэр Оюунгэрэл нь нэг өөр залуутай хотын гадна явж байсан. Нуугдаал хүн танихгүй гэж бодсын байх даа. Нөхрөөс нь шаал өөр туранхай залуутай хачин явж байсан. Ичмээр юм
Төмөр замчин
2019-08-24 21:16
Гадаад томилолт, уулзалт, хүлээн авалт зэрэг олон зүйл байдаг юм. Пүрэвбаатар даргын үед зөвхөн туслах л 180 гаруй сая төгрөг гадаад томилолт зарцуулсан байдаг. Наад ядарсан нийтлэлээ болих хэрэгтэй.
batzul
2019-08-24 17:47
70 jiliin oi bolood ungursun gadaad dotoodiin huleen avalt geed zunduu zuild zartsuulaa bailgui dee
зочин
2019-08-24 07:35
яадгийн зарцуулах хэрэгтэй болоол зарцуулсан юм байгаа биз харин ч бага байна
zochin
2019-08-24 07:09
hvniig ingej bitgii gvtgej bai ene hvn Pvrebaatartaraas tes uur hvn shv
BBB
2019-08-23 18:56
Наад худал мэдээлэл одоо боль хэн захиалаад бна . Нам уу хусагдсан хурган дарга уу
Зочин
2019-08-23 18:33
luivarchin
Boliochee
2019-08-23 17:00
Ajil turliig ni hiilgeechee, bitgii gomdoogooroi
u
2019-08-23 14:54
unshuulsan ch bsan yadagiin urid ene zunduu olon jil huwiin bolon ulsad ajillasan bga shvv dee
Zochin
2019-08-23 14:00
Ядруухан нийтлэл бна, шантаажилсан мөнгийг нь өгөхгүй болохоор ядруухан худал мэдээлэл нийтэлж эхлэх шив
Ган замчин
2019-08-23 13:46
Цаад захиалагч нартаа хэлээрэй. УБТЗ-ыг энэ хүн шиг удирдаж байсан, удирдагч ойрд гарахгүй бх. Мундаг дарга шүү. Амжилт хүсье
Зочин
2019-08-23 12:45
Худлаа юмаа болих хэрэгтэй ш д. Хэзээ ч тэгэх хүн биш.
Зочин
2019-08-23 11:25
сонирхолтой
keyboard_arrow_up