Улаанбаатарт бороо орно

2019 оны 8 сарын 23

Arslan.mn

 Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.

2019 оны 8 дугаар сарын 23-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

 УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 градус дулаан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607144
0 эможи

Зочин
2019-08-23 11:24
мэдээлэл өгсөнд баярлалаа.
keyboard_arrow_up