Д.Гүрсоронз: “Амар Амгалан“ II III  төсөл зогсонги байдалд ороод байна

2019 оны 8 сарын 21

Arslan.mn

"Нарны хүү Сарны охин" ХХК нь 2015 оноос эхлэн иргэдэд өөрийн санхүүжилтээр жилийн 5 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож, орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж иржээ. 

Гэвч тус компанийн хэрэгжүүлж эхэлсэн энэхүү төсөл нь өдгөө зогсонги байдалд орж, захиалагчдаа хохирооход хүрчээ.

"Амар Амгалан" II, III дугаар байранд захиалга өгсөн иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлын талаар төслийг хэрэгжүүлэгч “Нарны хүү Сарны охин” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нарны хүү Сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронз “Нарны хүү Сарны охин” ХХК нь 2015 оноос эхлэн Монгол Улсынхаа бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах үүднээс өөрийн санхүүжилтээр иргэдэд ипотекийн жилийн таван хувийн хүүтэй зээл болгож эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар бид 100 хувь өөрсдийн эх үүсвэрээр 16 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтыг гарган, нийт 200 орчим өрхийг 5-20 жилийн хугацаатай, жилийн таван хувийн хүүтэйгээр орон сууцны зээлд хамруулж, орон сууцжуулаад байна.

Бид төслийн барилгаа “Амар Амгалан” гэж нэрлэсэн. Иргэдэд бага хүүтэй дэлхийн жишигт нийцсэн зээлийн хүүний түвшингээр орон сууцтай болох боломжийг бүрдүүлж, ажилтай орлоготой л бол заавал нийгмийн даатгал төлсөн байх, тэтгэврийн насных, гадаадад ажиллаж амьдардаг эсэхээс үл хамааран  ипотекийн зээлийг олгож ирсэн. Гэвч сүүлийн нэг жилийн хугацаанд бидний хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл зогсонги байдалд орж, захиалагчдаа хохирооход хүрлээ.

Тодруулбал, “Амар Амгалан” II, III төслүүдтэй холбоотой. Манай компанийн үйл ажиллагаа харилцагч компанийн бизнесийн ёс зүйгүй үйлдлээс болоод алдагдалд орж, олон тооны захиалагчийн захиалгын гэрээ цуцлагдсан болон компанийн хэрэгжүүлж буй төсөл зогсонги байдалд ороод байна.

Учир нь “Нүүдэлчин групп” ХХК-тай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 2018 оны наймдугаар сарын 21-ний өдөр 116,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн Шар хадны 67-гийн 1 хаягт байрлах 3,300 м.кв газрыг, 2018 оны зургадугаар сарын 21-нд “Үл хөдлөх хөрөнгө газрын хамт худалдах” 1.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг тус тус байгуулж худалдан авсан. Ийнхүү хоёр өөр үнэтэй хоёр гэрээг тус тус байгуулсан байдаг.

Гэтэл “Нүүдэлчин групп” ХХК-ийн зүгээс НӨАТ-ын болон бусад татвараа бага үнэтэй гэрээгээр төлнө гэснээс болж маргаан үүссэн. “Нүүдэлчин групп” ХХК нь гэрээг цуцлах тухай саналаа манай компанид хүргүүлж, гэрээ цуцлах саналыг хүлээн авч цуцлах талаар яриад хоёр сар болж байна. Ингэж гэрээ цуцлах асуудалд хойрго хандсанаас болж манай компани одоогийн байдлаар 5.1 тэрбум төгрөгийн хохирол  үүсээд зогсохгүй иргэдийг хөнгөлөлттэй үнээр орон сууцжуулах "Амар Амгалан" II III төслүүд маань үргэлжлэх боломжгүй болоод байна.

“Нүүдэлчин групп” ХХК компани манай 200 орчим харилцагчийн хөнгөлөлттэй  нөхцөлөөр байранд орох нөхцөлийг боогдуулж, эрх ашгийг хохироож байна” гэв.

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607070
0 эможи

keyboard_arrow_up