Ш.Батхүү: Миний хөрөнгийг авсан хүмүүс мөнгө төлөөгүй тул худалдаж болно

2019 оны 8 сарын 21

Arslan.mn

“Эрдэнэт үйлдвэр”-ийг ӨАБНУ-ын “Стандарт” банкинд барьцаалсан Ш.Батхүүд эрүүгийн 201301000330 тоот хэрэг үүсгэж шалгаад зургаан жил болж байна. Энэ хооронд өр нь хэвээрээ, хүү нь өссөөр байв. Тиймээс Засгийн газраас шийдвэр гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдлийн сангаас 40 сая ам.долларыг тус банкинд төлсөн юм. Харин “…Уг өрийг төлж барагдуулах хэмжээний хөрөнгө Ш.Батхүүд бий” гэсэн мэдэгдлийг Засгийн газраас 2019 оны долдугаар сарын 3-нд хийсэн. Энэ үеэр Ш.Батхүүгээс нэр бүхий хүмүүст очсон 190-ээд тооны 98 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх ШТС, орон сууц, үл хөдлөх хөрөнгө, автомашин зэргийн жагсаалтыг нийтэд ил болгосон.

Ш.Батхүүгийн эдгээр хөрөнгө “МТ Петролиум” ХХК, “Ойн бирж” ХХК, “Магнай трэйд” ХХК, “Миш петролиум” ХХК,   иргэн Ч.Ганзориг, Г.Дашням, Э.Амарзаяа, Л.Болор, У.Хурц, Ц.Нямдаваа, Г.Амарбат, М.Баярсайхан, Р.Аюушдорж, Б.Танан, Б.Мөнхжаргал, Х.Дашжаргал, Ш.Энхтөр З.Пүрэвжав, Ж.Лхагвасүрэн нарын компани, хувь хүмүүсийн нэр дээр бэлэглэлийн болоод бусад гэрээний хүрээнд шилжсэн байдаг. Тэгвэл Ш.Батхүү саяхан АТГ, Засгийн газарт хандаж захидал илгээсэн байна.

Захидалдаа “…Битүүмжлэгдсэн хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдахыг дэмжиж байна. Учир нь надаас дээрх хөрөнгүүдийг авсан хүмүүс мөнгө төлөөгүй. Тиймээс хөрөнгө шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна” гэсэн агуулгыг илэрхийлжээ.

Ингэхээр ойрын үед Ш.Батхүүгийн хөрөнгийг худалдаалах ажлыг Засгийн газрын зүгээс зохион байгуулж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрсдлийн сангаас гаргасан зардлыг нөхөх бололтой.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607045
5 эможи

Irgen
2019-08-26 21:28
Ene nuhur horigdoj bgaa yu dabatsan gar ymaa buudaj alaach
Зочин
2019-08-23 07:40
Чиний хөрөнгө гэж юу ч байгаагүй шүү. Улсын хөрөнгийг өөрийн нэр дээр хадгалж байсан чинь үнэн. Чамд 2 үнэн байгаа, Төрсөн чинь үнэн, Үхэх чинь үнэн, Бусад нь бүгд худлаа шүү.
Bold
2019-08-21 18:42
Mash zuv duudlaga hudaldaand oruul!!! Avaad mungiig ni uguugui humuusd eruugiin hariutslaga toots!!!!
МОНГОЛД ИЙМ ИХ ХӨРӨНГӨТЭЙ ХҮН БАЙХ БОЛОМЖГҮЙ
2019-08-21 09:31
ЛУЙВАРААР ХӨРӨНГӨЖСӨН БАЙХ МАГАДЛАЛТАЙ, БҮР ОЙЛГОМЖТОЙ. ЭСВЭЛ ЗАСГИЙН ГАЗРЫН НЭР ДЭЭР ИРГЭДИЙНХЭЭ ЭСРЭГ МАНАН БОЛОН ТИЙМЭРХҮҮ ЭРХ МЭДЭЛ БҮХИЙ БҮЛЭГЛЭЛИЙНХЭН ДЭЭРЭМ ХИЙЖ БАЙГАА БОЛТОЙ
Зочин
2019-08-21 08:43
сонирхолтой
keyboard_arrow_up