Сэргээш илэрсэн харваач охины харвах эрхийг хаслаа

2019 оны 8 сарын 20

Arslan.mn

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар таваас дээш давсан 16 бөхөөс гадна эхний тавд багтсан харваачдаас сэргээшийн шинжилгээ авдаг. Энэ дагуу шинжилгээ авахад хоёр бөхөөс гадна нэг харваачаас сэргээш илэрчээ.

Энэ талаар Сурын холбооны Нарийн бичгийн дарга Б.Наранбаяраас тодруулахад "Өнгөрсөн долоо хоногт нэг сур харваач охиноос хориотой бодис илэрч, шинжилгээний хариу эерэг гарсан талаар бидэнд албан ёсоор мэдэгдсэн. Бид өчигдөр холбооны Ёс зүйн хороогоор энэ асуудлыг авч хэлэлцээд, уг харваачийн шагналыг буцааж, нэг жил харвах эрхийг нь хасах шийдвэр гаргасан" гэв.

Уг харваач Үндэсний баяр наадмаар дөрөвдүгээр байранд оржээ. Сэргээшийн шинжилгээ авдаг болсноос хойш анх удаа харваачаас допинг илэрсэн нь энэ юм

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
607039
5 эможи

bataa
2019-08-23 08:36
Зүрхний хэм алдахад уудаг Атинилол гэдэг эм гэсэн ,Энэ эмийг хэм алдадаг бүх хүн л уудаг шүү дээ юун сүртэй юм бээ. Допинг хэрэглэсэн бөхчүүдийнхээ оронд алгын чинээ охиноор туг тахиад яах нь вэ дээ хулгайчуудаа
Mongol hvn
2019-08-22 10:19
Sergeesh hereglesen bol tvrvvldeggvi yumyy
Иргэн
2019-08-21 13:19
Эерэг, эсрэг гэдэг 2 үгийн ялгааг мэддэггүй сэтгүүлч байх гэж дээ
Зочин
2019-08-20 22:20
Yu hereglesen yum bol doo
зочин
2019-08-20 21:23
үнэн юмуудаа өөрсдийн гэсэн лаборитортой болооч хүний үгээр төрийн наадамаа ч хийж чадахаа байх нь дээ Монголчуудаа.
Зочин
2019-08-20 20:31
шал дэмий юм. харв
Зочин
2019-08-20 18:23
сонирхолтой
keyboard_arrow_up