Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг сургалтад хамрууллаа

2019 оны 8 сарын 19

Arslan.mn

Энэ сарын 13-15-ны өдрүүдэд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн удирдлагын санаачлагаар “Зэвсэглэсэн цагдаагийн хүчин /FPU/-ний үндсэн үүрэг, үүрэг гүйцэтгэлт” сэдэвт сургалт зохион байгуулсан.

Тус сургалтыг Гана улсын Зэвсэглэсэн цагдаагийн хүчин /FPU/-тэй хамтран зохион байгуулж цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг хамруулжээ.

Сургалтыг онол, дадлагын хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд Зэвсэглэсэн цагдаагийн ротын үндсэн үүрэг, бүтэц зохион байгуулалт, НҮБ-д Зэвсэглэсэн цагдаагийн хүчин илгээх эрх зүйн үндэс, бие бүрэлдэхүүний сонгон шалгаруулалт, ажиллагааны өмнөх сургалт бэлтгэл, ажиллагааны үүрэг гүйцэтгэлт, үүрэг гүйцэтгэлтийн үед тулгардаг асуудлууд зэрэг сэдвээр хоёр цагийн танхимын хичээлийг Гана улсын сургагч нар орсон.

Харин сургалтын хоёр, гурав дахь өдөр Дотоодын дүрвэгсдийн хуаранд  Зэвсэглэсэн цагдаагийн хүчин /FPU/-тэй өдөр, шөнийн эргүүлийг хамтран зохион байгуулж багагүй дадлага туршлагыг хуримтлуулсан аж.

 

Эх сурвалж: MNB.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606980
0 эможи

Зочин
2019-08-19 18:03
сонирхолтой
keyboard_arrow_up