Дөрвөн вагон хөгцөрсөн цагаан будааг илрүүлжээ

2019 оны 8 сарын 19

Arslan.mn

Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Вьетнам улсаас Монгол Улсын нэр бүхий компанийн импортолсон 290 тонн буюу 4 вагон цагаан будаа нь тээвэрлэлтийн горим зөрчигдсөний улмаас чанар, аюулгүй байдал алдагдаж хөгцөрсөн байсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн экспортлогч оронд нь буцаалаа.

Өнгөрөгч 06, 07 дугаар саруудад мөн энэ төрлийн зөрчлийг илрүүлж, будааг экспортлогч улсад буцааж байсан бөгөөд хамгийн сүүлд энэ сарын 05-ны өдөр 60 тонн будааг хилээр нэвтрүүлэлгүй буцаасан юм гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606979
2 эможи

Зочин
2019-08-19 18:03
сонирхолтой
keyboard_arrow_up