Зөвшөөрөлгүйгээр хайлуур жонш олборлож байжээ

2019 оны 8 сарын 19

Arslan.mn

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран ашигт малтмалыг хууль бусаар олборлохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Гурвансайхан сумын нутагт хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар тус сумын Хүрэн дэл /Билүүт/ хэмээх газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй “Эрдэнэс трак” ХХК нь өөрийн эзэмшлийн талбай дээр хайлуур жонш олборлож нутгийн иргэдээр ялгуулж байсан зөрчлийг илрүүлэн таслан зогсоож, холбогдох хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авчээ гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606978
0 эможи

Зочин
2019-08-20 02:02
ih um hiijdee ta nar. neeh ih ajil hiisen ner avah gesen uls. margaash ni bucaal neegeed uhaj baigaa ta nariin "haasan" uurhaig.
Зочин
2019-08-19 18:04
keyboard_arrow_up