Л.Мөнхтүшиг: Германд хууль бус эм зөөвөрлөсөн хэргээр шүүгдэж байгаа хүмүүс ГХЯ-тай ямар ч холбоогүй

2019 оны 8 сарын 19

Arslan.mn

Гэрэл зургийг: Olaf Rentsch, Зургийн тайлбар: Дипломат жолооч Э.Оргил шүүх танхимд гавлагдан орж байгаа нь

ХБНГУ-ын шүүх 2018 онд Будапешт хотоос Берлин хот руу их хэмжээний мансууруулах, тайвшруулах үйлчилгээтэй эмч тээвэрлэж яваад баригдсан Монголын хоёр дипломатчийг шүүж байгаа талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллэж байна.

Тус улсын цагдаа нар 150,000 ширхэг өвчин намдаах зориулалттай Лоразепам эмийг хил нэвтрүүлэх гэж байсан нь зах зээлийн ханшаар 600,000 еврогийн үнэ хүрэх бараа аж. Тэднийг Германы зүүн өмнөд бүсийн А17 чиглэлийн хурдны зам дээр саатуулсан байна.

Тус улсын цагдаа нар 2018 онд А17 дугаартай хурдны замаар явж байсан дипломат дугаартай, консулын газрын машиныг зогсооход Монголын атташе Т.Мөнхбат, жолооч Э.Оргил нар нь 150,000 ширхэг тайвшруулах, мансууруулах үйлчилгээ бүхий Lorazepam бэлдмэл тээвэрлэж явсан нь илэрсэн. Энэ нь зах зээлийн ханшаар 600,000 еврогийн үнэ хүрэх бараа аж. 

Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “ХБНГУ-д хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдаж шүүгдэж байгаа хүмүүс нь Гадаад харилцааны яам болон Консулын газартай ямар ч хамааралгүй. Энэ талаар манай хэвлэлийн албанаас тун удахгүй албан ёсоор мэдээлэл хийнэ” гэж хэлснийг эх сурвалж мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606959
0 эможи

Зочин
2019-08-19 13:18
keyboard_arrow_up