Б.Хурц нарын есөн хүний хэргийг нэмэлт МӨРДӨН БАЙЦААЛТАД буцаалаа
Төв аймгийн шүүх бүрэлдэхүүн бүтэн зургаан өдрийн турш хуралдаж, дөнгөж сая шийдвэрээ гаргаж, танилцууллаа.
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат зэрэг есөн хүнийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүгч нарын бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргаснаа дөнгөж сая танилцууллаа.
Шүүх хурал талаар шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Батбаяр "Дөнгөж сая гэм буруугийн хурал дууслаа. Одоо шүүх шийдвэрээ гаргана. Шүүх гэм буруутай шийдвэрээ гаргахаар зөвлөлдөхөөр орсон байна" гэсэн тайлбарыг өгсөн гэж эх сурвалж мэдээллээ.
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат зэрэг есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Өмгөөлөгч нар хууль зүйн үндэслэлээ танилцуулж байна
Ингээд Баасан гарагт шүүх хуралдаан хуульд зааснаар улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлт танилцуулах шатанд ороход, хохирогч Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Д.Оюунчимэг “2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 9 цагаас хойш тасралтгүй 5 өдөр илүү цагаар ажилласан, 17 өмгөөлөгч, 2 улсын яллагч 5 өдөр хэлэлцсэн хэргийнхээ талаарх хууль зүйн дүгнэлтийг танилцуулна. Энэ нь өнөөдөр ажлын цагт багтахгүй учраас 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү" гэх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч тус шүүх хуралдааныг өнөөдрийн 09:00 цаг хүртэл хугацаагаар түр завсарлуулсан.










