НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох алба хаагчид хүндэтгэл үзүүллээ
2019 оны 8 сарын 16
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа И.Батчулуун Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг сахиулах ажиллагааны цагдаагийн албанд “Цагдаагийн зөвлөх”-өөр томилогдсон юм.
Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд “Үдэн гаргах, хүндэтгэл үзүүлэх” ёслолын үйл ажиллагааг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Монгол Улсын цагдаагийн байгууллагаас сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 16 алба хаагч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд “Цагдаагийн зөвлөх”-өөр үүрэг гүйцэтгэж байна.
Эх сурвалж: ЦЕГ
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









606896
0 эможи
Зочин
2019-08-16 15:33
сонирхолтой

ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс