Б.Жавхланбаяр: Б.Хурц нарт холбогдох шүүх хурал маргааш үргэлжлэн хуралдах төлөвтэй байна
Б.Хурц нарт холбогдох шүүх хуралдаан дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Одоогийн байдлаар шүүх хуралдаанаар эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж байгаа ажээ.
Шүүх хурлын үйл явцын талаар Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын мэргэжилтэн Б.Жавхланбаяр "Шүүх хуралдаан хуульд заасан дарааллын дагуу явж байгаа бөгөөд одоогоор эд мөрийн баримтаа шинжлэн судалж байна. Шүүх хурлын үйл явцыг харвал маргааш үргэлжлэн хуралдах төлөвтэй байна. Танхимд байгаа хүмүүсээс өчигдөр биеийн байдал нь муудах явдал гарсан ч өнөөдөр хэвийн үргэлжилж байна.
Нэр бүхий дөрвөн гэрч мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг авч дууссан. Тэгээд шүүгдэгчийн өмгөөлөгч 17, хохирогчийн өмгөөлөгч 4, улсын яллагч 2, иргэдийн төлөөлөгч нэг хүн шүүх хуралдаанд оролцож байна." гэв.










