Казах курес бөхийн Азийн АШТ-ний нэг азтай үзэгчийг “Приус-30“ автомашинаар урамшуулна

2019 оны 8 сарын 15

Arslan.mn

Казах курес бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-18-нд Монгол Улсад анх удаа болно.

Олон улсын казах курес бөхийн холбоо, Азийн казах курес бөхийн холбоотой хамтран зохион байгуулах тэмцээнд 11 орны 120 гаруй тамирчин оролцох юм.

Тэмцээний тасалбарыг Бөхийн өргөөний тасалбар борлуулах цэг, Спортын төь ордны нэг давхрын "Yawara shop"-оос 10 мянган төгрөгөөр борлуулах аж. Нийт 1500 ширхэг тасалбар хэвлэсэн бөгөөд азтай нэг үзэгч "Приус-30" загварын автомашин хожих юм байна.

Азийн казах курес бөхийн холбооны тэргүүн Х.Цагаанбаатар, "Монгол Улс энэ жилийн тэмцээнд зохион байгуулагч орны эрх эдлэж байгаагийн хувьд,  жин тус бүрт хоёр, мөн үнэмлэхүй жинд тамирчин оролцуулна. Монголын баг нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй. Монгол бөхийн өргөөнд болох уг тэмцээний жин тус бүрт түрүүлсэн бөхийг нэг мянга, үзүүрлэсэн тамирчинг 500, хүрэл медалийн эзэнг 300 ам.доллараар шагнана. Харин үнэмлэхүй жинд түрүүлсэн бөхөд гурван мянган ам.долларын шагналтай. МҮОНРТ, SPS телевиз албан ёсны эрхтэйгээр спорт сонирхогчиддоо тэмцээнийг шууд дамжуулан хүргэнэ" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606847
0 эможи

keyboard_arrow_up