Баяр наадмын үеэр 60 алба хаагч хамгаалалтын үүргийг зөрчил, дутагдалгүй гүйцэтгэлээ

2019 оны 8 сарын 12

Arslan.mn

Монгол Улсад Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан наадам, баярын цэнгүүн “Монгол наадам цогцолбор”-т /хүй долоон худаг/ энэ оны 08 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Хүй долоон худагт явагдсан 3 насны /их нас, шүдлэн, соёолон/ хурдан морины уралдаан, сурын харваа, үндэсний бөхийн барилдаан, “Алтан шар замаа дуулъя” баярын цэнгүүн, баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг 17.000 орчим иргэд үзэж сонирхсон юм.

Баяр наадмын үеэр нийтийн хэв журам хамгаалах, олон нийтин аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газраас 60 алба хаагч хамгаалалтын үүргийг зөрчил, дутагдалгүй гүйцэтгэлээ.

“Их нас”, “Шүдлэн”, “Соёолон” насны 207 морьд уралдаж, хүүхдүүдийг уралдааны замд гарах үед хамгаалалтын дуулга, өвдөг, тохойвч, цээживч зэргийг шалгаж, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606705
1 эможи

keyboard_arrow_up