“Цагдаагийн олимп“-оос хоёр алтан медаль хүртлээ

2019 оны 8 сарын 12

Arslan.mn

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сычуань мужийн Чендү хотод зохион байгуулагдаж буй"Цагдаагийн олимп"-д манай улсын цагдаа, дотоодын цэргийн баг, тамирчид оролцож байгаа билээ.

Тэрээр өчигдөр /2019.08.11/ Жудо бөхийн эмэгтэй 78кг жинд МУГТ, Эргүүл хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн офицер, цагдаагийн дэд хурандаа Х.Батхишиг, эрэгтэй 66кг жинд ОУХМ, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлчин, ахлах ахлагч С.Батгал нар барилдаж тус тус алтан медаль, эрэгтэй 95 кг жинд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын аж ахуйн офицер цагдаагийн дэслэгч М.Гантогтох барилдаж мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээн өнөөдөр /2019.08.12/ Жиу-жицу бөхийн төрлөөр үргэлжилж байна.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606704
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up